Бүтэц, гарал үүсэл, гүйцэтгэх үүргээрээ ижил эсүүд болон эс хоорондын бодисыг эд гэнэ. Амьтан болон хүнд хучуур эд, холбогч эд, булчингийн эд, мэдрэлийн эд гэсэн 4 төрлийн эд байдаг. Хучуур эдүүд. Энэ эд нь арьсны өнгөн давхрааг үүсгэнэ. Мөн дотоод эрхтнүүдийн, тухайлбал хоол боловсруулах, амьсгалын, шээс ялгаруулах замын эрхтнүүдийн салст бүрхүүлийг хучна. Хучуур эдийг бүтэц, үүргээр нь бүрхэх хучуур эд, булчирхайлаг хучуур эд гэж ангилдаг. Бүрхэх хучуур эдийн нэг хэлбэр болох арьсны болон нүдний эвэрлэгийн хучуурууд нь дээрх эрхтнүүдийг гадаад орчны таагүй үйлчлэлээс хамгаална. Ходоод, гэдэсний хучуур эдүүд мөн л бүрхэх хучуурын хэлбэрүүд бөгөөд тус эрхтнүүдийн ханы хоол боровсруулах шүүсний үйлчлэлээс хамгаалан сэргийлдэг. Шимт бодисууд гэдэсний хучуур эдээр дамжин цусанд шимэгдэнэ. Харин уушгинд хучуур эдийн эсүүдээр дамжин хийн солилцоо явагдана. Булчирхайлаг хучаад эдийн эсүүд төрөл бүрийн шүүрэл я...